Artwork

Content provided by Business Radio 98.9. All podcast content including episodes, graphics, and podcast descriptions are uploaded and provided directly by Business Radio 98.9 or their podcast platform partner. If you believe someone is using your copyrighted work without your permission, you can follow the process outlined here https://player.fm/legal.
Player FM - Podcast App
Go offline with the Player FM app!

G - 20 СТИВ ЖОБС "МИНИЙ МЭДЭХ МАРКЕТИНГ"

12:39
 
Share
 
Manage episode 191439997 series 1467004
Content provided by Business Radio 98.9. All podcast content including episodes, graphics, and podcast descriptions are uploaded and provided directly by Business Radio 98.9 or their podcast platform partner. If you believe someone is using your copyrighted work without your permission, you can follow the process outlined here https://player.fm/legal.
1. Стивен Поол Жобс нь 1955 оны 2-р сарын 24-ний өдөр Калифорния мужийн Сан Франциско хотод төржээ. Түүний эцэг эх хоёр нь Висконсины их сургуулийн төгсөх ангийн оюутнууд байсан тул Стивийг төрөх үед нь өргүүлсэн юм. Түүний өргөж авсан эцгийг Поол Жобс, ээжийг нь Клара Жобс гэдэг байв. 2. Эцэг Поол Жобс нь машинист хүн байсан тул Стивийг багаас нь цахилгаан тоног төхөөрөмжүүдийг задлах, угсрах зэрэгт сургасан юм. Тэрээр бага сургуульд байхдаа тун хэрсүү, ухаантай хүүхэд байсан тул түүний багш анги дэвшүүлэн суралцуулах талаар эцэг эхэд нь санал болгож байсан боловч, тэд татгалзаж байжээ. 3. Стив Жобс - Хоумстийд ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа ирээдүйн хамтрагч Стив Возниктойгоо танилцсан юм. 2007 онд Возник “Пи си Воорлд сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хэдий би түүнээс туршлагатай, илүү чадвартай байсан ч бидэнд ижил сонирхол байсан учраас сайн хамтрагчид болсон” хэмээжээ. 4. Ахлах сургуулиа төгссөний дараа, тэрээр Портландын Рийд Коллежид суралцах болсон ч 6 сар суралцсаны эцэст эцэг эхийнхээ мөнгийг дэмий үрж байна хэмээж коллежоосоо гарчээ. 5. Тэрээр 1974 онд Атари видео тоглоомын газарт ажилд орсон ч хэдхээн сарын дараа Энэтхэг улсад очиж бясалгал, гэгээрлийн талаар судлах болов. 6. Тэрээр 21 насандаа буюу 1976 онд Возниктой хамтран Аппле компьютерийг хийж эхэлсэн юм. Стив, Возник 2 Жобсын гэр бүлийн гражинд ажлаа хийдэг байсан бөгөөд эхлэлтийн хөрөнгөө Волксвоген машин болон Возникийн хайртай шинжлэх ухааны тооцолол хийдэг машиныг зарснаар босгожээ. 7. Компанийн эхний том захиалга нь орон нутгийн цахилгаан барааны дэлгүүрт зориулан 50 ширхэг Apple I компьютерийг угсрах ажил байлаа. Харин хагас жилийн дараа Возняк, Жобс хоёр дэлхий дээр бөөнөөр үйлдвэрлэсэн анхны персонал компьютер Apple II-оо гаргасан байна. 8. Хөрөнгө оруулагчид олдож тэд Apple II-т мөнгө хаяж, 1980 оны сүүл рүү компани үндэсний түвшинд гарч ирсэн юм. Жобсын хувийн хөрөнгө 200 сая долларт хүрчээ. 9. Тэр 25 хүрч байлаа. Компьютерийн салбар дахь дараагийн томоохон алхам нь Жобсын өөрөө санаачлан гардан удирдсан Macintosh төсөл байлаа. Хэт дав дув хийсэн тогтворгүй зангаас нь болж тухайн үеийн компанийн гол төсөл Lisa компьютерийг боловсруулах ажлаас түүнийг гаргажээ. 10. Жобсын хор шар нь хөдөлж ашиглахад “тостероос ч амар” компьютер зохион бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн залуу инженерүүдийн цомхон багийг бүрдүүлж Mac-ийг боловсруулан танилцуулжээ. Үүнээс удалгүй Жобсыг «Apple»-аас халжээ. 11. Тэрээр өмнөхөн нь «Pepsi-Cola» компаниас өөрөө гуйж байж «Apple»-д авчирсан шинэ гүйцэтгэх захирал Жон Скаллитай ааш зангаар таараагүй хэрэг. Захирлуудын зөвлөл Скаллид итгэл үзүүлж Жобс гудамжинд гарчээ. Хожим нь Жобс энэ нөхцөл байдал нь тэр амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахад түлхэц өгсөн үйл явдал байлаа хэмээн ярьсан байдаг. 12. Зүгээр сууж чаддаггүй Жобсын олны дунд нэр хүндээ барж, хаашаа ч хамаагүй холхон зугтаах гэсэн хүсэл нь хэдхэн сарын дараа бүхнийг эхнээс нь эхлэх шийдвэрээр солигдсон юм. Дараагийн таван жилд тэр «NeXT», «Pixar» гэсэн хоёр ч компани байгуулж, ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Хожмоо «Pixar» нь дэлхийн хамгийн амжиллтай анимейшн студи болсон билээ. 1996 онд хямралд орсон «Apple» компани «NeXT»-ийг худалдан авчээ. Ийнхүү Стив Жобс дахин захирлуудын зөвлөлд орж, «Apple»-ийн түр (хожим нь байнгын) хэрэг эрхлэх захирал болсон юм. 13. 2001 онд «Apple» анхын iPod тоглуулагчаа дэлхий дахинд танилцуулжээ. Ганцхан жилийн дотор түүний худалдаа компанийн орологын үндсэн эх үүсвэр болсон билээ. 2006 онд сүлжээний мультимедиа плейер Apple 2 худалдаанд гарчээ. 2007 оноос iPhone худалдаанд гарч харин 2008 онд Жобс дэлхийн хамгийн нимгэн нөүтбүүк – MacBook Air-аа танилцуулжээ. 14. 2011 оны аравдугаар сарын 5-нд Стив Жобс нойр булчирхайн хорт хавдрын улмаас Калифорнид (АНУ) таалал төгсчээ.
  continue reading

248 episodes

Artwork
iconShare
 
All episodes

×
 
Loading …

Welcome to Player FM!

Player FM is scanning the web for high-quality podcasts for you to enjoy right now. It's the best podcast app and works on Android, iPhone, and the web. Signup to sync subscriptions across devices.

Quick Reference Guide